Skip to main content
Хувьцааны зах зээл: Дэлхийн хөрөнгийн зах зээлийн өсөлтийн хандлага үргэлжилж, өчигдөр S&P болон Nasdaq шинэ дээд амжилт тогтоосон байна. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын эдийн засгийн тоон мэдээлэл бага зэрэг бууралттай гарч эхэлснээр энэ жил ХНС-аас хүүгээ бууруулахад  дэмжлэг үзүүлж магадгүй байна. Өндөр технологийн компаниудын хиймэл оюун ухааны хөгжүүлэлтийн өрсөлдөөний үр дүнд хагас дамжуулагчийн эрэлтийн нөлөөллөөр  NVDA-ийн зах зээлийн үнэлгээ 3 их наяд доллар хүрч, зах зээлийн үнэлгээгээрээ дэлхий дээрх 3 дахь том компани болж, AAPL-ийг давсан байна. Үүний зэрэгцээ криптовалютууд өсөлттэй арилжаалагдаж, биткойны ханш 71,000 долларыг давсан. АНУ-ын Бизнесийн идэвхжилийн индекс 61.2 болж, 2022 оны 11-р сараас хойших хамгийн дээд түвшинд хүрлээ. АНУ-н Хувийн хэвшлийн ажлын байрны өсөлт энэ оны эхэн үеэс хойших хамгийн сул цэгтээ хүрч, удаашралтай байгааг илтгэж байгаа ч үйлчилгээний салбар сүүлийн есөн сарын хугацаанд хамгийн хүчтэй өсөлтөө үзүүллээ.

FX: Энэ долоо хоногт ам.долларын ханш тогтворгүй байлаа. Японы иен мягмар гарагийн өсөлтөө хадгалж чадалгүй ам.доллар долларын эсрэг 154.55-аас доошилж 156 хүрлээ. USDCHF мөн 0.8885-ийн доод цэгээс сэргэсэн ч 0.90хүрч чадсангүй. Bank of Canada бодлогын хүүгээ бууруулснаар USDCAD ханш 60 орчим пипсээр өсөж 1.3740-т хүрсэн ч эргээд 1.37-с доош түвшинд хүрсэн. EURUSD нь 1.0880 орчимд тогтвортой арилжаалагдаж байгаа ч  өнөөдөр болохоор хүлээгдэж байгаа  European Central Bank-ны хурлаар бодлогын хүүг бууруулах хүлээлт өндөр байгаа тул  ханш 1.08 руу  ойртож магадгүй байна. Хэрэв энэ хурлаар бодлогын хүүг бууруулвал энэ нь  2019 оны 9-р сараас хойш анх удаагаа хүүгээ бууруулсан тохиолдол болох юм.

Түүхий эд: Нефтийн үнэ хоёр дахь өдрөө өсөлттэй арилжаалагдлаа. АНУ-ийн Эрчим Хүчний Удирдлагын төвийн мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт АНУ-ын түүхий нефтийн нөөц таамаглаж байснаас 1.23 сая баррелиар бага хэмжээгээр өссөн байна. АНУ-ын эдийн засгийн эерэг сөрөг олон тооны мэдээлэл үзүүлэлтүүдийн дараа алтны үнэ ерөнхийдөө тогтворжсон байна. Спот алт ихэвчлэн өөрчлөгдөөгүй унц нь 2355.68 ам.доллар байв. Мөнгө болон палладий, цагаан алт зэрэг бусад үнэт металлууд мөн тогтвортой байв.

 
Эх сурвалж: SAXO

 

    YourFinServices Web System v2.1