Skip to main content

Генетикийн өөрчлөлттэй гахайн бөөрийг хүнд шилжүүлэн суулгах мэс засал амжилттай болсон дэлхийн анхны хүн 62 настай эрэгтэй өнгөрсөн 4 сард  нас барсан байна. Рик Слейман нь өнгөрсөн жил бөөрний өвчний эцсийн шатандаа орсон гэж оношлогдсоныхоо дараа өнгөрсөн гуравдугаар сард Массачусетсийн эмнэлэгт бөөрний хагалгаанд оржээ. Эмнэлгийн зүгээс түүний нас барсан шалтгаан нь шилжүүлэн суулгах мэс заслын үр дагавар байсан гэсэн мэдээлэл өгөөгүй. Өвчтөн эмч нарын зөвлөмжийн дагуу дөрвөн цаг үргэлжилсэн хагалгаанд орсны дараа энэ дөрөвдүгээр сард эмнэлгээс гаржээ. Хагалгааны дараа эмч нар түүний шинэ бөөр түүнд олон жилийн амьдрал бэлэглэнэ гэж итгэж  байв. Түүний эмч хэлэхдээ “Ноён Слейман дэлхий даяар олон тооны эрхтэн шилжүүлэн суулгах өвчтөнд итгэл найдварын гэрэл гэгээг  авчрах болно. Бид түүний итгэл найдвар, ксенотрансплантацийн салбарыг ахиулах хүсэл эрмэлзэлд гүнээ талархаж байна” гэж мэдэгджээ. Слейман 11 жилийн турш тус эмнэлгийн эрхтэн шилжүүлэн суулгах хөтөлбөрт хамрагдаж 2018 онд донороос бөөр шилжүүлэн суулгуулж байсанч бөөр нь таван жилийн дараа ажиллагаагүй болсон тул 2023 онд диализийн эмчилгээнд орсон байна. Эд эрхтний хэрэгцээ АНУ-д өндөр байна. Эрхтэн худалдан авах, шилжүүлэн суулгах сүлжээний мэдээлснээр одоогоор 100 гаруй мянган хүн эрхтэн шилжүүлэх хагалгаагаа хүлээж байна. Мэргэжилтнүүд амьтдын эд эрхтнийг хүмүүст хэрхэн аюулгүй, амжилттай шилжүүлэн суулгах талаар удаан хугацааны турш судалж байгаа бөгөөд энэ нь эрхтэний дутагдлыг шийдвэрлэхэд тусална гэж тэд үзэж байна. Слейманд гахайн бөөр шилжүүлэн суулгахаас өмнө гахайн эрхтэнг ашиглан хоёр удаа зүрх шилжүүлэн суулгах мэс засал хийгдсэн ч хоёр өвчтөн зүрхийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дараа нас баржээ. Генетикийн өөрчлөлттэй гахайн бөөрийг нийлүүлдэг биотехнологийн компани EGenesis өнгөрсөн Бямба гарагт мэдэгдэл хийхдээ ” Бид түүний анагаах ухаанд оруулсан үнэлж баршгүй хувь нэмрийг нь хүндэтгэж, дэлхий даяар сая сая эрхтэн шилжүүлэх хагалгаа хүлээж байгаа өвчтөнүүдэд туслахын тулд бид илүү хүчин чармайлт гаргах ёстой байгааг харууллаа гэжээ.

Эх сурвалж: http://9news.com.au

    YourFinServices Web System v2.1