Skip to main content
АНУ-ын Конгресс TikTok-ын Хятад гаралтай хувьцаа эзэмшигч өөрийн эзэмшлийн хувьцааг нэг жилийн дотор зарахгүй бол TikTok-г тус улсад бүрэн хориглох тухай хуулийг баталлаа. TikTok-ын гүйцэтгэх захирал Шоу Зи Чеу өнгөрсөн сард платформ дээрээ "Бид хэрэглэгч та нарын төлөө тэмцэж, өмгөөлөхөө зогсоохгүй, Бид тантай хамтран бүтээсэн энэхүү гайхалтай платформыг хамгаалахын тулд хууль ёсны эрхээ хэрэгжүүлэхийн тулд чадах бүхнээ хийх болно." гэж мэдэгдэж байжээ. 

АНУн Хоёр намын гишүүд болон тагнуулын ажилтнуудын хамт Хятадын эрх баригчид TikTok-н ихэнх хувьцааг эзэмшигч ByteDance-ийг (Хятадад бүртгэлтэй компани)  Америкийн хэрэглэгчийн мэдээллийг өгөхийг албадах эсвэл тус компанийг өөрийн ашиг сонирхолд нийцсэн TikTok контентаар  дарангуйлах, нэмэгдүүлэхэд чиглүүлэх вий гэж санаа зовж байгаа юм байна. TikTok энэхүү мэдэгдлийг үгүйсгэж, АНУ-ын хэрэглэгчийн мэдээллийг Хятадын эрх баригчидтай хуваалцаагүй гэдгээ мэдэгдэв.

2020 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Дональд Трампын гаргасан TikTok-ыг хориглох захирамжийг АНУн холбооны шүүхүүд хүний үг хэлэх эрх чөлөө, зохих журмын эрхийг зөрчиж байна гэх үндэслэлээр тус захирамжийг цуцалсан юм. Трампийн засаг захиргааны үед АНУ-ын Oracle болон Walmart корпорацууд ТикТокд томоохон хувьцааг эзэмших гэрээнд гарын үсэг зурсан юм. Олон арван муж улсууд болон холбооны засгийн газар засгийн газрын төхөөрөмжүүдэд TikTok-ийн хоригийг тавьсан. Америкийн Иргэний эрх чөлөөний холбоо зэрэг байгууллагууд TikTok-г дэмжсээр байна. TikTok-г хааснаар 170 сая америкчуудын үг хэлэх эрхийг уландаа гишгэж, долоон сая бизнесийг сүйрүүлэх магадлалтай байгаа ба  АНУ-ын эдийн засагт жил бүр 24 тэрбум ам.долларын (37.42 тэрбум австрали доллар) орлогыг дам байдлаар оруулдаг гэдгийг зарим эх сурвалж дурдаж байна.

 

    YourFinServices Web System v2.1