Skip to main content
Өдөр тутмын мэдээлэл

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Нью-Йорк хотноо болж буй шүүх хурал дээр бизнесийн бүртгэлийг хуурамчаар үйлдсэн гэх 34 зүйлд буруутгагдаж байна

By No Comments1 min read

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Нью-Йорк хотноо болж буй шүүх хурал дээр бизнесийн бүртгэлийг хуурамчаар үйлдсэн гэх 34 зүйлд буруутгагдаж байна.

Энэ нь хүнд төрлийн санхүүгийн гэмт хэрэгт холбогдсон АНУ-ын түүхэн дэхь анхны ерөнхийлөгч болж байна. Шүүгч Хуан Мерчан ял оногдуулах өдрийг долдугаар сарын 11-нд товлосон байна. Мөн шүүхийн гадаа Трамп мэдэгдэл хийж шүүх хурлыг буруу явуулсан гэж хэлбэн ба шүүгч Мерчаныг авлига авсан гэж буруутгав.

Трампыг 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр сөрөг мэдээллийг  нуун дарагдуулах зорилготойгоор компанийнхаа санхүүгийн бүртгэлийг хуурамчаар үйлдсэн 34 хэрэгт буруутгаж байгаа юм.

Мөн Трампын өмгөөлөгчид түүнийг гэм буруутай нь тогтоогдвол шүүхийн шийдвэрийг давж заалдахаа мэдэгдлээ.

Санхүүгийн бүртгэлийг хуурамчаар үйлдсэн хэргүүд дээр дөрвөн жил хүртэлх хугацаагаар хорих ял оноодог байна. Трамп өөр гурван хүнд гэмт хэрэгт буруутгагдаж байгаа ч энэхүү болсон Нью-Йоркийн хэрэг нь  11-р сарын ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө эцсийн шийдвэр  нь гарах   ганц хэрэг бөгөөд энэ нь сонгуулийн үр дүнд шууд нөлөөлж болзошгүй байна.

Эх сурвалж: http://9news.com.au

YourFinServices Web System v2.1