Skip to main content

·         АНУн Дотоодын нийт бүтээгдэхүүн, Эдийн засгийн шинжилгээний товчооноос гаргасан “урьдчилсан” тооцоогоор 2024 оны эхний улиралд дотоодын бодит нийт бүтээгдэхүүн жилийн 1.6 хувиар өссөн бол өнгөрсөн оны 4-р улиралд 3.4%-р өссөн байна. Гэвч өнөөдөр гаргасан ДНБ-ий тооцоолол нь бүрэн бус ба эх сурвалжийн зүгээс нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай  мэдээлэл юм. Бүрэн эх сурвалжийн мэдээлэлд үндэслэсэн эхний улирлын  тооцоо 2024 оны 5-р сарын 30-нд гарна.

·         АНУ-н Хэрэглээний зардлын өсөлт нь юуны түрүүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, санхүүгийн үйлчилгээ, даатгалын үйлчилгээний хураамжийн өсөлтөөс хамааралтай байна.  Энэ улиралд АНУ-н Барааны үнийн бууралт нь голчлон авто тээврийн хэрэгсэл, эд анги, бензин болон бусад эрчим хүчний барааны бууралт буурснаар харагдаж байна.

·         Иргэдийн хувийн хадгаламж энэ оны 1-р улиралд 755.7 тэрбум ам.доллар гарсан бөгөөд өнгөрсөн оны 4р улиралд 815.5 тэрбум ам.доллар байсан байна. Иргэдийн хувийн хуримтлалын хэмжээний орлогод эзлэх хувь нэгдүгээр улиралд 3.6 хувь ба өнгөрсөн дөрөвдүгээр улиралд 4.0 хувьтай байв.

    YourFinServices Web System v2.1