Skip to main content

·         Энэтхэгийн хойд хэсэгт хэдэн долоо хоног үргэлжилсэн халууны улмаас зарим газар сургуулиудыг хааж байна. Хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Энэтхэгийн нийслэл Шинэ Делли хотын зарим хэсэгт 49.9 градус хүрж халсан тухай цаг уурын товчоо мэдээллэсэн ба энэ нь агаарын температур таамаглаж байснаас есөн градусаар илүү байсан юм. Ойролцоох Пенжаб, Харьяна мужуудад мөн агаарын температур огцом нэмэгдэж, Ражастан мужид 50 градус хүрч халсан байна.

·         Исландын баруун өмнөд хэсэгт орших галт уулнаас одоог хүртэл лаав урсан гарсаар байгаа боловч хэдэн өдрийн өмнө болсон томоохон дэлбэрэлтээс хойш идэвхжил нэлээд намжсан байна. Гриндавикийн ойролцоох галт уулын систем 800 жилийн дараа өнгөрсөн 12-р сард сэргэж, галт уулын ан цавын урт 3.5 км хүртэл томорсон байна.

·         Израилийн Газын зурваст хийж буй дайнд дэлхий нийт санаа зовниж буй энэ долоо хоногт Арабын орнуудын удирдагчид Бээжинд айлчлах үеэр Хятадын удирдагч Ши Жиньпин Ойрхи Дорнодод болж байгаа асуудлуудын талаар ярилцаж олон улсын энх тайвны бага хурал хийхийг уриалав. Тэрээр яриандаа “Өнгөрсөн аравдугаар сараас хойш Палестин-Израилийн мөргөлдөөн эрс хурцдаж, ард түмнийг асар их зовлон зүдгүүрт орууллаа. ​​Дайн үргэлжилсээр байх ёсгүй гэж пүрэв гарагт болсон Хятадын дипломатууд болон Арабын орнууд, мөн бүс нутгийн хэд хэдэн удирдагчидын хамтын  уулзалтын үеэр хэлсэн байна. Тэрээр мөн Хятад улс тусгаар тогтносон Палестин улс байгуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Эх сурвалж: http://9news.com.au

    YourFinServices Web System v2.1