Наймдугаар сарын 30-ны өдөр гэхэд “MSCI All Country World Index”-д тус өөрчлөлт нөлөөлөх хүлээлттэй байгаа аж.
“Air China”, “Sany Heavy Equipment International Holding”-оос гадна эм үйлдвэрлэлийн “Shanghai Fosun” зэрэг компанийг энэ сард индексийн сагснаас багтаан хасна. Ингэснээр тус индексэд Энэтхэг, Тайванийн компаниудын эзлэх хувь хэмжээ дээшилж хөгжиж буй орнуудын хөрөнгийн зах зээл олон туйлт болох хүлээлттэй байна.
Харин арилжаанд оролцогчид Холбооны Нөөцийн банкны бодлогын хүүгийн шийдвэрт нөлөөлөх эдийн засгийн гол мэдээллийг хүлээхтэй зэрэгцэн хөгжиж буй орнуудын хувьцааны ханш арилжааны дөрвөн өдөр дараалан өсөлтөө хадгалж байна.
Хөгжиж буй орнуудын “MSCI Index” даваа гарагт 0.5 хувиар өслөө. Мөн “Taiwan Semiconductor Manufacturing”, “Tencent Holding” компанийн хувьцааны ханш огцом өссөн байна. Валютуудын хувьд холимог дүр зурагтай байгаа бөгөөд Мексикийн песо бусад Латин Америкийн орнуудын валютыг өсөлтөөрөө тэргүүллээ.
Хөрөнгийн зах огцом унасан ч харьцангуй хурдан тогтворжиж, ам.долларын ханш эргэн чангарч байгааг “Societe Generale”-ийн Азийн хөрөнгийн захын шинжээч онцолж байна.
Хөрөнгийн захын өсөлт нь хөгжиж буй орнуудын үнэт цаас болон валютын жишиг индексүүдийн тренд ялгаатай байгааг харуулж байгаа юм. Өнгөрсөн пүрэв гарагт 2003 оноос хойш анх удаа сөрөг утга руу ороод байсан үнэт цаас болон валютын ханшийн 20 өдрийн корреляци, одоогийн байдлаар 0 рүү дөхөж ирээд байна.
Түүнчлэн индексүүдийн илүү урт хугацааны хамаарлыг харуулдаг 120 өдрийн корреляци нь 2018 оны эхэн үеэс хойших доод цэгт хүрээд байгаа юм.
Эх сурвалж: BLoombergMongolia