Франц улсын Парис хотноо нээлтээ хийсэн паралимпын наадмаас Пара таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Монголын тамирчин У.Сүрэнжав алтан медаль, эрэгтэйчүүдийн K-44 ангиллын 63 кг-ийн жинд Монгол Улсын гавьяат тамирчин Ганбатын Болор-Эрдэнэ мөнгөн медаль тус тус хүртлээ.
Ингэснээр У.Сүрэнжав Монголын паралимпын тав дахь медаль, гурав дахь алтыг авчирлаа. Мөн эмэгтэй тамирчдаас медаль хүртэж буй анхдагч болж буй юм.
Манай улс олимп, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт гаргасан тамирчдаа шагнаж урамшуулах журамтай.
Тодруулбал Олон улсын олимпын хорооны ивээл дор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах мөнгөн шагнал олгох журмын дагуу
Зуны олимп, өвлийн олимп, зуны паралимп, өвлийн паралимпаас
алтан медаль хүртсэн тамирчинд сар бүр 4,000,000 төгрөг
мөнгөн медаль хүртсэн тамирчинд сар бүр 3,000,000 төгрөг
хүрэл медаль хүртсэн тамирчинд сар бүр 2,000,000 төгрөгийн урамшуулал олгодог.
Дээрх мөнгөн урамшууллыг дараа оны төсвийн жилийн эхнээс эхэлж олгодог.
Түүнчлэн олимп, паралимпын наадмаас алтан медаль хүртсэн тамирчинд нэг удаад 120 сая төгрөг, дасгалжуулагчид медаль хүртсэн тамирчинд олгох мөнгөн шагналын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагналыг олгодог журамтай юм байна.