Skip to main content
Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг 2030 он гэхэд гурав дахин нэмэгдүүлэх зорилтод хүрэхэд жил бүр 1 их наяд ам.долларын хөрөнгө оруулах шаардлагатайг “Bloomberg New Energy Finance”-ийн тооцоолол харууллаа. Өнгөрсөн жил зохион байгуулсан “COP 28” уур амьсгалын дээд хэмжээний уулзалтын үеэр шийдвэрлэсэн зорилтод хүрэхийн тулд дэлхийн удирдагчид шатах түлшний татаасыг бууруулах, нийлүүлэлтийг хөнгөвчлөх, зөвшөөрөл олгох явцыг хурдасгах шийдвэрүүдэд хязгаарлалт тавих хэрэгтэйг онцолсон байна.
Мөн цэнэг хуримтлуурт 193 тэрбум ам.доллар, шугам сүлжээний шинэчлэлд 607 тэрбум ам.доллар хэрэгтэй болохыг тайланд онцолсон. БНХАУ болон Бразил улсын хувьд “net zero” зорилтоо төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж байгаа бол сэргээгдэх эрчим хүчний салбарт оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээгээр Латин америк тэргүүлж байна. АНУ, Европ, Энэтхэгийн хувьд энергийн шилжилтийг бодлогоор дэмжиж байгаа ч санхүүжилт болон хөгжлийг хурдасгах хэрэгтэйг тодотгожээ.
Эх сурвалж: Bloomberg Mongolia

YourFinServices Web System v2.1