Skip to main content
Европын Төв банк энэ удаагийн мөнгөний бодлогын хурлаараа бодлогын хүүгээ 3.5 хувь болгож, дахин бууруулах хүлээлт давамгайлж байна.
Европын Төв банк зургаадугаар сард бодлогын хүүгээ бууруулж, долоодугаар сард хэвээр үлдээх шийдвэр гаргасан юм. Харин энэ удаагийн хурлаараа бодлогын хүүг 0.25 нэгж хувиар бууруулна гэж 68 эдийн засагчийн дунд явуулсан “Bloomberg”-ийн судалгаа харууллаа.
Евро бүсэд эдийн засгийн өсөлт саарахтай зэрэгцээд инфляцын эрч харьцангуй сулраад буй ч Төв банкных нь зорилтот түвшнээс өндөр байсан хэвээр байгаа юм. Ялангуяа үйлчилгээний салбарт үнийн дарамт өндөр байгаа нь гол сорилт болж байна гэж үзэж байна.
Европын Төв банк урт хугацаандаа бодлогын хүүгийн төлөвийн талаар байр сууриа илэрхийлээгүй ч энэ оны эцэст дахин бууруулах болов уу гэж ихэнх шинжээчид тооцоолж байна. Бодлогын хүүг яаран бууруулснаар өндөр эрсдэлтэй гэж зарим шинжээчид үзэж байгаа ч бодлогын хүү яг одоогийнх шигээ байвал эдийн засгийн өсөлтөөс хойш татаж магадгүй гэж үзэж байна.
“HSBC”-ийн ахлах шинжээч Жанер Хенригийн үзэж буйгаар бодлогын хүүг энэ удаагийн хурлаар 0.25 нэгж хувиар бууруулах өндөр магадлалтай гэж үзжээ.
Эх сурвалж: Bloomberg Mongolia

YourFinServices Web System v2.1